Бямба, 1 сар 10, 2026
HomeСпортДакар Ралли-2026 | МУГТ Э.Халиунболд “ТОП-5” тамирчны эгнээнд багтлаа

Дакар Ралли-2026 | МУГТ Э.Халиунболд “ТОП-5” тамирчны эгнээнд багтлаа

МУГТ Э.Халиунболд “Дакар Ралли-2026” уралдааны гуравдугаар гараанд амжилттай уралдаж, тухайн өдрийн үзүүлэлтээр “ТОП-5” тамирчны нэг болж барианд орлоо. Авто, мото спортын олимп хэмээн нэрлэгддэг “Дакар ралли”-гийн 48 жилийн түүхэнд Азийн тамирчин эхний тавд багтаж байгаагүй гэдэг утгаараа энэ амжилт онцгой анхаарал татаж байна.

Түүнчлэн Э.Халиунболд гуравдугаар гарааны дараах нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байрт бичигдсэнээр Монголын төдийгүй Азийн авто спортын түүхэнд шинэ хуудас нээв. Өөрөөр хэлбэл тэрээр гурван гарааны нийлбэр үзүүлэлтээр “ТОП-4”-т орж ирсэн анхны Монгол тамирчин, мөн анхны Ази хүн болж байгаа юм.

Саудын Арабын элсэн цөлд үргэлжилж буй “Дакар Ралли”-д Монгол Улсаа төлөөлөн Э.Халиунболд 57, ОУХМ П.Мөрөн 79 дугаартайгаар хурд хүчээ сорин өрсөлдөж байна. Тэмцээний дараагийн чухал хэсэг болох “Этап-6” гараа нийт 589 км үргэлжлэх бөгөөд үүнээс уралдааны үндсэн замын эхний хэсэг 326 км байх аж.

Энэ удаагийн маршрутын нөхцөл бартаа ихтэй гэж мэдээлэгдэж байгаа бөгөөд замын 15 хувь нь хатуу шороон гадаргуутай байх бол 57 хувь нь элсэрхэг, 28 хувь нь элсэн манхан бүхий хэсгээр дайран өнгөрнө. “Этап-6” гараа нь Хайл хотоос Рияад хотын чиглэлд үргэлжлэхээр төлөвлөгдөжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

2 COMMENTS

  1. Манай тамирчин ийм өндөр түвшинд хүрч байгаад үнэхээр бахархаж байна

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд