Ням, 4 сар 20, 2025
HomeБоловсролД.Нацагдоржийн нэрэмжит номын сангийн өргөтгөл 2026 онд нээгдэнэ

Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангийн өргөтгөл 2026 онд нээгдэнэ

Улаанбаатар хотын Нийтийн төв номын сангийн шинэ өргөтгөлийн барилга буюу “Шинэ номын сан” төсөл 2026 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орохоор төлөвлөгджээ. Энэхүү бүтээн байгуулалтыг БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа бөгөөд төс project’s нийт өртөг нь 16 тэрбум төгрөгөөр тооцогдож байна.

Шинээр баригдах уг номын сан олон улсын стандартад нийцсэн, дөрвөн давхар бүтэцтэй байх ба уншигч, судлаач, оюутнуудад зориулсан орчин үеийн тохилог орчин бүхий үйлчилгээтэй байх аж.

Улаанбаатар хотын Нийтийн төв номын сан нь анх 1980 онд байгуулагдаж, 1986 оноос Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит номын сан хэмээн нэрлэгдэх болсон. Тус байгууллага нь өнөөдөр нийслэлийн таван дүүрэгт салбар номын сангийн үйлчилгээ явуулж, нийтийн боловсрол, соёлын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд