Пүрэв, 7 сар 10, 2025
HomeНийгэмД.Батбаяр, Т.Баясгалан нарын хэргийг Дээд шүүх хянан хэлэлцэхээс татгалзлаа

Д.Батбаяр, Т.Баясгалан нарын хэргийг Дээд шүүх хянан хэлэлцэхээс татгалзлаа

2025 оны долдугаар сарын 8-ны өдөр Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Батбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ган-Очирын гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцэв.

Дээрх дөрвөн этгээд нь:

  • Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан “залилах гэмт хэргийг бусдад ноцтой, их хэмжээний хохирол учруулсан”,
  • 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийг мэдсээр байж нуун далдалсан, ашигласан, шилжүүлсэн” гэх зүйл ангиудаар яллагдсан билээ.

Нийт шүүгчийн хуралдаанаар хохирогчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн шаардлагад нийцэхгүй гэж үзсэн байна. Тухайлбал:

  • Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах асуудал үүсээгүй,
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчөөгүй,
  • Хуулийн тайлбар болон эрх зүйн шинэ ойлголт нэмж тогтоох шаардлагагүй гэж дүгнэжээ.

Иймд Дээд шүүх энэ хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар дахин авч хэлэлцэх үндэслэлгүй хэмээн үзэж, гомдлыг хэрэгсэхгүй болгон, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд