УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийв. Тэрээр өөрийн байр сууриа илэрхийлэхдээ:
“Би бага хурлын гишүүдийн олонхийн саналаар МАН-ын даргаар сонгогдсон. Сонгуульд хамт өрсөлдсөн журмын нөхөр маань ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас шалтгаалан гүйцэтгэх засаглалын зүгээс увайгүй үйл ажиллагаа өрнөж байна. Сүүлийн өдрүүдэд үндэслэлгүй, баримтгүй мэдээлэл тараан олон нийтийг төөрөгдүүлж, намайг гүтгэх явдал гарлаа. Энэ бүхэн парламентын үйл ажиллагааг гацаах, бойкотлох зорилготой явж байна” хэмээн мэдэгдэв.
Мөн тэрээр: “Өнөөдөр Хууль зүйн байнгын хороо хуралдах ёстой байсан ч дарамтын улмаас хуралдаж чадсангүй. Цагдаагийн байгууллагын удирдлагуудаас бодит мэдээлэл сонсохоор товлогдсон байсан ч хурал болсонгүй. Ор үндэслэлгүй гүтгэлэг тасралтгүй өрнөж байна. Ерөнхий сайдын, эрх мэдэлтний дарангуйлал тогтсон улс хэзээ ч байж болохгүй гэдгийг би хариуцлагатайгаар мэдэгдье” гэж онцоллоо.
Улс төрд хэт нэг хүний эрх мэдэл төвлөрөх нь аюултай л даа
Үнэхээр ардчиллаа хамгаалах хэрэгтэй байна