Пүрэв, 9 сар 11, 2025
HomeНийгэмЦУОШГ: Цаг агаарын эрс өөрчлөлтөд анхаараарай

ЦУОШГ: Цаг агаарын эрс өөрчлөлтөд анхаараарай

Маргаашаас салхи ширүүсч, шороон шуурга шуурна
Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр маргааш буюу дөрөвдүгээр сарын 29-нд нутгийн зүүн хагаст салхи секундэд 15-17 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна. Үүний улмаас шороон шуурга шуурах бөгөөд нийт нутгаар сэрүүсэлт эхэлнэ.

Бороо, нойтон цас орох урьдчилсан төлөв
Энэ сарын 30-наас тавдугаар сарын 3-ныг хүртэл ихэнх нутгаар бороо болон нойтон цас орох төлөвтэй. Тухайлбал:

  • 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр;
  • 5-р сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн бүс нутгийн баруун хэсгээр;
  • 5-р сарын 2-нд баруун болон говийн аймгуудын өмнөд хэсэг, зүүн аймгуудын зарим газарт;
  • 5-р сарын 3-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр бороо, нойтон цас орох урьдчилсан төлөвтэй байна.

Температурын өөрчлөлт

  • Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө -5…-10 градус, өдөртөө +3…+8 градус дулаан байна.
  • Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +17…+22 градус дулаан байх аж.
  • Бусад нутгаар шөнөдөө -3…+2 градус, өдөртөө +10…+15 градус хэмээжээ.

Анхааруулга
Иргэд, малчид болон тээвэрчид сэрүүсэлт, шороон шуурга, бороо, нойтон цасны улмаас үүсэж болзошгүй хүндрэлээс сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд