Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 12 дугаар ангийн сурагчийг танихгүй өсвөр насны хүүхэд гуя орчимд нь хутгалсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, тухайн хүүхэд гэртээ харих замдаа нэр бүхий өсвөр насны этгээдэд биеийн доод хэсэгтээ нэг удаа хутгалуулж гэмтэл авсан бөгөөд хэрэг үйлдсэн байж болзошгүй хүн хэргийн газраас зугтсан байна. Одоогоор цагдаагийн байгууллагаас сэжигтэй этгээдийг эрэн сурвалжилж, илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Мөн энэ төрлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, шөнө оройн цагаар ганцааранг нь явуулахгүй байх, түүнчлэн гэмт үйлдэл гаргасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх үндэслэл үүсдэг талаар хүүхдүүдтэйгээ тогтмол ярилцаж, анхааруулж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.
