Бямба, 10 сар 4, 2025
HomeОсол хэрэгЦЕГ: Б.Амарсайхан гадаадаас ирж, мэдүүлэг өгөөгүй байна

ЦЕГ: Б.Амарсайхан гадаадаас ирж, мэдүүлэг өгөөгүй байна

Канте баарны гадна энэ сарын 18-наас 19-нд шилжих шөнө гарсан зодооны хэрэгт холбогдоод буй “Говь” ХК-ийн захирал Б.Амарсайхан одоог хүртэл гадаадаас ирж, цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөөгүй байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ.

Тухайн хэрэгт холбогдсон Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, А.Алтан-Очир нарыг яллагдагчаар татан, 461 дүгээр ангид 30 хоногийн хугацаатай саатуулаад байгаа. Харин Б.Амарсайхан долдугаар сарын 21-нд хил давсан бөгөөд долдугаар сарын 27-нд Монголд ирнэ гэж байсан ч өнөөдрийг хүртэл ирээгүй байна.

Иймд түүнийг Интерполын “хөх булан”-гаар эрэн сурвалжлуулах хүсэлтийг холбогдох байгууллагад илгээжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд