Даваа, 8 сар 4, 2025
HomeБоловсролЦэцэрлэгийн цахим бүртгэл албан ёсоор эхэллээ

Цэцэрлэгийн цахим бүртгэл албан ёсоор эхэллээ

2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өнөөдрөөс эхлэн наймдугаар сарын 18-ныг дуустал “E-Mongolia” системээр дамжуулан бүртгэж эхэлжээ.

Улсын хэмжээнд 278,290 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах шаардлагатай байгаагаас 135,582 хүүхэд нийслэлийнх юм.

Насаар нь ангилбал:

  • 2 настай: 30,304
  • 3 настай: 31,843
  • 4 настай: 35,698
  • 5 настай: 37,837 хүүхэд байна.

Бүртгүүлэхдээ дараах зүйлийг анхаарах хэрэгтэй:

  • Эцэг эх болон хүүхдийн хаягийн бүртгэл, мэдээлэл баталгаатай байх.
  • Өнгөрсөн хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан хүүхдийн хувьд, тухайн байгууллагад “үргэлжлүүлэн явах” эсэх сонголтыг заавал хийх.
  • Хэрэв шилжилт хөдөлгөөн хийх бол наймдугаар сарын 15-наас өмнө баталгаажсан байх шаардлагатай.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд