Цагдаагийн байгууллагын мэдээлснээр цахим залилангийн нийт тохиолдлын 80 гаруй хувь нь Фэйсбүүк платформоор дамжин гарч байна.
Залилах арга барил
Гэмт этгээдүүд ихэвчлэн иргэдийн ашиглаж буй хаягийн нууц үгийг хуурч авснаар дараах аргуудыг ашиглан залилан үйлддэг байна:
- Хохирогчийн гэр бүл, найз нөхдөөс нь мөнгө гуйх.
- Найзуудын нэртэй төстэй хуурамч хаяг үүсгэн холбогдох.
- “Судалгаа бөглөж өгөөч”, “үнэгүй дата бэлэглэнэ” гэх мэтээр итгүүлэх замаар утасны дугаарыг авах.
- Утасны дугаараар дамжуулан нууц үг сэргээх 6 оронтой код авах, улмаар тухайн кодыг хуурч мэдэн хувийн хаягт нэвтрэх.
Иргэд ийм төрлийн залилангийн хохирогч болохоос сэргийлж, цахим орчинд болгоомжтой байх шаардлагатайг цагдаагийн байгууллага онцолж байна.