Ц.Санжаачойпэлийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай прокурорын саналыг шүүгч хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг прокурор эсэргүүцэж, Ерөнхий шүүгчид гомдол гаргасан юм. Энэ гомдлыг өнөөдөр хянан хэлэлцлээ.
Шүүхийн шийдвэрийн талаар
Ерөнхий шүүгч гомдлыг хянан үзээд, шүүгчийн захирамж хууль ёсны үндэслэл, шаардлагыг хангаагүй гэж дүгнэв. Тодруулбал, өмнө нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан үндэслэл хэвээр байгаа хэдий ч прокурорын саналыг хүлээн авахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй, хуульд нийцээгүй байна. Иймд прокурорын гомдлыг хүлээн авч, 2025 оны 8-р сарын 21-ний өдрийн 2025/ЦХШЗ/2550 дугаар шүүгчийн захирамжийг өөрчилжээ. Үүний үр дүнд яллагдагч Ц.Санжаачойпэлийн цагдан хорих хугацааг нэг сараар сунгах шийдвэр гарлаа.