Мягмар, 8 сар 26, 2025
HomeУлс төрЦ.Хуланд уучлал үзүүлж, Үндэсний их баяр наадмын өмнө суллахаар боллоо

Ц.Хуланд уучлал үзүүлж, Үндэсний их баяр наадмын өмнө суллахаар боллоо

Яруу найрагч Цоодолын Хулангийн уучлал хүссэн өргөдлийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авч, өөрийн бүрэн эрхийн хүрээнд уучлал үзүүлжээ. Үүний дагуу тэрбээр Үндэсний их баяр наадмын өмнө суллагдах юм.

Ц.Хулан 2023 оны 2-р сарын 19-нд гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэрэгт холбогдон анх хоригдож байсан бөгөөд шүүхээс 9 жил 6 сарын хорих ял сонсоод байв.

Тэрээр сүүлд 2024 оны 9-р сард Ерөнхийлөгчид захидал илгээж, уучлал хүссэн байдаг.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд