Монгол Улсын сонгомол бөхийн тамирчин Ц.Батбаяр “Улаанбаатар-2025” дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд амжилттай оролцож, эрэгтэйчүүдийн 87 кг-ын жинд мөнгөн медалийн эзэн боллоо.
Тэрбээр тэмцээний хүрээнд Энэтхэг болон Туркийн бөхчүүдийг ялсан ч алтан медалийн төлөөх барилдаанд Кыргызстаны шилдэг бөх Асан Курбанович Жанисовт дийлдэн хоёрдугаар байрт орсон юм.
Асан Курбанович Жанисов нь залуучуудын дэлхийн аварга, өсвөр болон залуучуудын Азийн аварга гэсэн хүндтэй цол хэргэмтэй шилдэг бөхчүүдийн нэг бөгөөд энэ удаагийн тэмцээнд тэргүүн байрын эзэн болжээ.
Мөн хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Каран Камбож ялалт байгуулж, 87 кг-ын жингийн гуравдугаар байрт шалгарсан байна.
87 кг жингийн эцсийн дүн:
- Асан Курбанович Жанисов (Кыргызстан)
- Ц.Батбаяр (Монгол)
- Каран Камбож (Энэтхэг)