Бямба, 7 сар 26, 2025
HomeСоёл Урлаг“Чоно үүр шөнөөр ирдэг” баримтат кино Европ-Азийн наадамд толилуулагдана

“Чоно үүр шөнөөр ирдэг” баримтат кино Европ-Азийн наадамд толилуулагдана

Монгол, Австрали, Герман улсын хамтарсан уран бүтээл болох найруулагч Габриел Брадигийн “Чоно үүр шөнөөр ирдэг” баримтат кино нь энэ оны долдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 10-ны хооронд Хонгконг хотноо зохион байгуулагдах “Европ-Азийн баримтат кино наадам”-д үзэгчдийн хүртээл болохоор шалгарчээ.

Наадмын хүрээнд нийт 15 Европ, 5 Ази баримтат кино үзүүлэгдэх бөгөөд тэдгээрийн нэг нь “Чоно үүр шөнөөр ирдэг” болж байна. Энэхүү кино нь дараах өдрүүдэд үзэгчдэд хүрнэ:

  • Долдугаар сарын 30
  • Наймдугаар сарын 2

Уг кино нь олон улсын хамтын ажиллагааны хүрээнд бүтээгдсэн, уран сайхны болон баримтат хэлбэрийг хослуулсан бүтээл гэдгээрээ онцлог юм.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд