Шинээр нэвтрүүлсэн нийтийн тээврийн үйлчилгээний хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу чиглэсэн автобус үйлчилгээнд явж эхэлжээ. Тус автобусны үнэ тариф болон маршрутын мэдээллийг танилцуулж байна.
Тасалбарын үнэ
- Х:19 чиглэл (“Чингис хаан” олон улсын нисэх буудал – Таван шар):
- Том хүн: 15,000 төгрөг
- Хүүхэд: 7,000 төгрөг
- Х:20 чиглэл (Таван шар – “Чингис хаан” олон улсын нисэх буудал):
- Том хүн: 10,000 төгрөг
- Хүүхэд: 5,000 төгрөг
Автобусны техникийн үзүүлэлт
Энэхүү чиглэлд явж буй автобуснууд нь:
- 45 хүний суудалтай
- Евро-5 хөдөлгүүртэй
- Монгол орны цаг агаарын онцлогт нийцсэн агааржуулалтын системтэй
- Хяналтын камертай
- Зорчигчийн аюулгүй байдал болон тав тухыг бүрэн хангасан байна.
Автобусны зогсоолууд
Х:19 чиглэл:
- Сүхбаатарын талбай
- Төв цэнгэлдэх хүрээлэн
- Яармагийн 1-р зогсоол
- Буянт-Ухаа спорт цогцолбор
- “Чингис хаан” олон улсын нисэх буудал
Х:20 чиглэл:
- Буянт-Ухаа спорт цогцолбор
- Архивын ерөнхий газар
- “Чингис хаан” олон улсын нисэх буудал
Иргэд зорчих чиглэлээ сонгон, ая тухтайгаар олон улсын нисэх буудалд хүрэх боломжтой болж байна.

