Ням, 4 сар 20, 2025
HomeСпортChinggis Warriors баг Eruption-ийг хожиж BLAST Austin Major 2025 тэмцээнд шалгарлаа

Chinggis Warriors баг Eruption-ийг хожиж BLAST Austin Major 2025 тэмцээнд шалгарлаа

Chinggis Warriors баг BLAST.tv Austin Major 2025 тэмцээний Азийн бүсийн хаалттай шалгаруулалтын тэргүүн байр эзэлж, үндсэн шатанд оролцох эрхээ авлаа.

Гранд финалд тэд өрсөлдөгч Eruption багтай тун тэнцвэртэй, ширүүн тулаан өрнүүлсэн бөгөөд Mirage (10:13), Dust2 (13:9), Nuke (13:10) гэсэн гурван газрын тоглолтод 2:1-ээр ялалт байгууллаа.

Шалгаруулалт 4 багийн сүүлийн шаттай онлайнаар 4 сарын 15-17-нд зохион байгуулагдсан бөгөөд зөвхөн нэг баг л тэмцээний эрх авах байв. Chinggis Warriors баг шөвгийн 4-т The Huns багийг хожиж, улмаар доод шатнаас дахин өндийж, эцэст нь финалд хожигдсон өрсөлдөгчөө буцаан ялж, аварга болж чадлаа.

Азийн бүсийн MRQ 2025-ийн шатны үр дүн:

  • Шөвгийн 4: The Huns 0:2 Chinggis Warriors
  • Шөвгийн 4: Eruption 2:0 Gods Reign
  • Дээд шатыг финал: Chinggis Warriors 0:2 Eruption
  • Доод шатыг хагас шигшээ: The Huns 1:2 Gods Reign
  • Доод шатыг финал: Chinggis Warriors 2:0 Gods Reign
  • Гранд финал: Eruption 1:2 Chinggis Warriors

Ингэснээр Chinggis Warriors багийнхан зургадугаар сард АНУ-ын Остин хотод болох үндсэн тэмцээнд өрсөлдөх болсон бөгөөд энэ нь тэдний хувьд анхны мэйжор тэмцээн юм.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд