Даваа, 6 сар 9, 2025
HomeНийгэмЧингэлтэй дүүрэгт оёдол эсгүүрийн хосолсон сургалт эхэллээ

Чингэлтэй дүүрэгт оёдол эсгүүрийн хосолсон сургалт эхэллээ

Чингэлтэй дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дэргэдэх “Оёдлын сургалтын танхимд” шинэ хөтөлбөрт танхимын сургалт өнөөдрөөс албан ёсоор эхэллээ. Энэхүү хосолсон сургалтыг хувцас загвар зохион бүтээгч, техник технологийн багш Б.Буяндалай удирдан явуулж байна.

Сургалтын онцлог:

  • Дизайн, техник, технологийн ойлголт: Хувцас бүтээх үйл явцын уялдаа холбоог ойлгох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, байгаль, үндэсний өв соёлыг хүндэтгэх үзэл төлөвшүүлэхэд чиглэсэн.
  • Бүтээл хийх чадвар: Суралцагчид цээж хувцасны суурь эсгүүр, эрэгтэй монгол цамц, эмэгтэй мөр залгаа дан дээл, дотортой тэрлэг, товч шилбэ зэрэг 4-5 төрлийн хувцасны загварыг хийж сурна.
  • Хичээлийн цагийн хуваарь: Долоо хоногийн Даваа, Лхагва, Пүрэв, Бямба гаригуудад, нийт 12 удаа хичээл орно.

Энэ сургалт нь оёдлын ур чадварыг эзэмшихээс гадна, загварын шийдэл боловсруулах болон гарын ур дүйгээ хөгжүүлэх боломжийг олгож байгаагаараа онцлог юм.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд