98 дахь удаагийн “Академи Авардс” буюу “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын урьдчилсан шалгаруулалтад Монгол Улсыг төлөөлөх бүтээл тодорлоо.
“Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино” төрөлд нэр дэвшүүлэх бүтээлийг сонгон шалгаруулах зорилгоор байгуулагдсан “Үндэсний сонгон шалгаруулах хороо” наймдугаар сард олон нийтэд нээлттэйгээр гишүүнээр ажиллах хүсэлтэй уран бүтээлчдийн материалыг авч, хорооны бүрэлдэхүүнийг баталсан.
Тус хороо 2025 оны есдүгээр сарын 29-нд хуралдаж ирүүлсэн бүтээлүүдийг хэлэлцсэний эцэст Монгол Улсыг төлөөлөх кино бүтээлээр найруулагч Ж.Сэнгэдоржийн “Чимээгүй хотын жолооч” (Silent city driver) уран сайхны киног сонгосон байна.
Ийнхүү уг бүтээл 98 дахь удаагийн “Оскар”-ын “Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино” төрөлд өрсөлдөхөөр боллоо.