HomeШинжлэх ухаан ба технологиChatGPT хэт даврах үзэлтэй хэрэглэгчдийг илрүүлж эхэлнэ

ChatGPT хэт даврах үзэлтэй хэрэглэгчдийг илрүүлж эхэлнэ

ChatGPT систем хэт даврах үзэлд автсан байж болзошгүй хэрэглэгчдийг илрүүлж, тэднийг “радикал үзлээс ангижруулах” тусгай чат-ботууд руу чиглүүлж эхлэхээр болжээ.

Энэ талаар “Reuters” агентлаг мэдээллээ. Уг санаачилга нь хиймэл оюун ухааны аюулгүй байдалтай холбоотой шүүхийн нэхэмжлэлүүд нэмэгдэж буйтай холбогдуулан аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх нэгэн оролдлого юм.

Шинэ хэрэгслийг Шинэ Зеландын “ThroughLine” стартап компани хөгжүүлж байна. Тус компани нь “ChatGPT”-г хөгжүүлэгч “OpenAI” болон түүний өрсөлдөгч “Anthropic”, “Google” зэрэг компаниудтай хамтран ажилладаг. “ThroughLine” нь өмнө нь хэрэглэгчийн илэрхийллээс өөрийгөө гэмтээх, гэр бүлийн хүчирхийлэл эсвэл хооллолтын эмгэг зэрэг эрсдэл илэрвэл хямралын үеийн тусламжийн алба руу холбох чиглэлээр ажиллаж ирсэн. Харин одоо үйл ажиллагаагаа өргөжүүлж, хүчирхийлэл дагуулсан хэт даврах үзлээс (violent extremism) урьдчилан сэргийлэх функцийг нэмж байна.

“ThroughLine” нь цахим орчин дахь үзэн ядалтыг өдөөсөн агуулгатай тэмцэх “The Christchurch Call” байгууллагатай хамтран ажиллах юм. Уг байгууллага нь 2019 онд Шинэ Зеландад болсон хамгийн том террорист халдлагын дараа байгуулагдсан түүхтэй. “The Christchurch Call” нь хэт даврах шинжтэй асуулга илэрсэн үед мэргэжлийн зөвлөмж өгөх бол “ThroughLine” нь шуурхай хөндлөнгөөс оролцох чат-ботыг боловсруулах үүргийг хүлээжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд