Даваа, 6 сар 9, 2025
HomeШинжлэх ухаан ба технологиЧатGPT анхааруулсны дараа Их Британийн эмэгтэй эмчид ханджээ

ЧатGPT анхааруулсны дараа Их Британийн эмэгтэй эмчид ханджээ

Их Британийн Уэльс мужаас гаралтай Тринити Девенпорт гэх эмэгтэй өөрийн гарын алганы зургийг ChatGPT-д илгээж, зүгээр л зугаацах зорилготойгоор гарын мэргэ хийлгэхийг хүсчээ. Гэвч хиймэл оюун ухаан түүний хайсан зүйлээс тэс өөр, амин чухал зөвлөгөө өгсөн байна.

ChatGPT гарын зургийг шалгасны дараа түүний долоовор хурууны доор байрлах сэвхэнд анхаарал хандуулан, даруй арьсны эмчид үзүүлэхийг зөвлөжээ. Тус алгоритм нь энэхүү сэвх нь акрал лентигиноз меланома гэх ховор, гэхдээ аюултай арьсны хорт хавдрын шинж байж болзошгүйг анхааруулсан байна.

Би зүгээр л хөгжилдөх гэж оролдсон, гэтэл надад үнэхээр чухал мэдээлэл өгсөн” гэж Тринити ярьжээ.

Энэ сэвх нь түүний хүү төрсний дараа буюу 2020 онд гарч ирсэн бөгөөд тэр үед анхаардаггүй байсан аж. Гэсэн ч ChatGPT-ийн анхааруулгын дараа тэрбээр эмчид үзүүлэхээр бүртгүүлсэн байна. Тринити өөрийгөө өмнө нь эрүүл мэндийн тодорхой асуудлуудтай тулгарч байсан тул тайван хандсан ч, хэрвээ энэ бот үнэхээр амийг нь аварсан бол талархаж явах болно гэжээ.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд