Баасан, 10 сар 3, 2025
HomeСоёл УрлагЧ.Төгсдэлгэр олон улсын нэр хүндтэй архитектурын чуулганд Монголыг төлөөлөв

Ч.Төгсдэлгэр олон улсын нэр хүндтэй архитектурын чуулганд Монголыг төлөөлөв

Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр 60 мянга гаруй архитекторыг нэгтгэдэг, олон улсын хамгийн том сүлжээ болох SHARE Architects-ийн чуулганд Монгол Улсыг анх удаа төлөөлөн оролцлоо. Энэ удаагийн хурал Казахстаны Алматы хотод зохион байгуулагдаж байгаа бөгөөд 25 жилийн турш тасралтгүй үргэлжилж буй салбарын хамгийн нэр хүндтэй арга хэмжээний нэг юм.

Чуулганы үеэр Ч.Төгсдэлгэр Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хотын бүтээн байгуулалтын мега төслүүдийн талаар илтгэл тавьжээ. Түүний танилцуулгад нийслэлийн хот төлөвлөлтийн чиг хандлага, орчин үеийн шийдлүүд болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн алсын харааг онцолсон байна.

Ийнхүү Ч.Төгсдэлгэр дэлхийн мянга мянган архитекторууд салбарын шинэ санаачилга, технологи, шийдлүүдийг хэлэлцдэг томоохон тавцанд Монгол Улсаа төлөөлсөн анхны архитектор болж, SHARE Architects-ийн олон улсын гишүүнчлэлд нэгдсэнээрээ түүхэн алхам хийлээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

2 COMMENTS

  1. Монголын архитекторуудын авьяас дэлхийд үнэлэгдэж байгаад бахархаж байна

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд