Даваа, 6 сар 9, 2025
HomeСпортЧ.Тэмүүлэн Вьетнамын дээд лигт хүч үзнэ

Ч.Тэмүүлэн Вьетнамын дээд лигт хүч үзнэ

Монголын сагсан бөмбөгийн баг тамирчид гадаадын дэвжээнд нэр алдараа дуурсган, амжилтын замаа тэлсээр байна. Үүний хамгийн сүүлийн тод жишээ нь Хасын Хүлэгүүд багийн залуу тоглогч Ч.Тэмүүлэн болжээ. Тэрбээр Вьетнамын дээд лигт зээлээр тоглох бөгөөд Сайгон Хит багийн бүрэлдэхүүнд багтаж буй юм.

Сайгон Хит багийн талаар

Сайгон Хит баг нь Вьетнамын сагсан бөмбөгийн дээд лигт тэргүүлэх багуудын нэг бөгөөд багийн 3х3 төрлийн бүрэлдэхүүнд монголчуудын сайн мэдэх Кристофер Блэйк тоглож байгаа юм.

Ч.Тэмүүлэнгийн замнал

20 настай Ч.Тэмүүлэн Хүлэгүүд багтай урт хугацааны гэрээ байгуулсан бөгөөд өнгөрсөн жил багийн хамт дээд лигийн аваргын цомыг өргөсөн билээ. Тэрээр энэ улиралд ч багийн гол тоглогчдын нэг болон тодорсон юм. Мөн залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, 3х3 төрлийн олон улсын тэмцээнүүдэд оролцсон туршлагатай.

Вьетнамын дээд лигийн шинэ улирал

Вьетнамын сагсан бөмбөгийн дээд лигийн 2025 оны шинэ улирал ирэх зургадугаар сард эхлэх бөгөөд есдүгээр сард аваргууд тодорно. Өнгөрсөн жилийн тэмцээнд зургаан баг өрсөлдсөнөөс Сайгон Хит баг түрүүлж, аваргын цомыг хүртсэн юм.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд