HomeШоу бизнесБүжигчин М.Бямбаа "Хувьсал" продакшны шинэ кинонд гол дүр бүтээж, дэлгэцнээ эргэн ирлээ

Бүжигчин М.Бямбаа “Хувьсал” продакшны шинэ кинонд гол дүр бүтээж, дэлгэцнээ эргэн ирлээ

Хувьсал” продакшн дэлгэцийн арав дахь бие даасан бүтээл болох “Сэтгэлийн уяа” уран сайхны киногоо ирэх дөрөвдүгээр сарын 16-нд нээхээр товлосон байна.

Тус продакшны 10 дахь ойн босгон дээр мэндэлж буй энэхүү кинонд бүжигчин М.Бямбаа гол дүр бүтээжээ. Түүний хувьд өмнө нь “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд тоглосноор жүжигчний гараагаа амжилттай эхлүүлж байсан билээ. Үүнээс хойш хэд хэдэн дэлгэцийн бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн тэрээр ийнхүү “Хувьсал” продакшнтай дахин хамтран ажиллаж, жүжигчний хувиар үзэгчидтэйгээ эргэн уулзах гэж байна.

Хувьсал

“Сэтгэлийн уяа” уран сайхны киног найруулагч Э.Батнямбуу найруулж, дүрүүдэд Монгол Улсын Гавьяат жүжигчин У.Уранчимэг, жүжигчин Э.Батнямбуу, УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр болон Б.Анхбаяр, Б.Хосбаяр, У.Содбилэг нар тогложээ.

Хувьсал
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд