Баасан, 3 сар 6, 2026
HomeСоёл УрлагБүсгүйчүүдэд зориулсан "Өнгө ба Мэдрэмж" урлагийн арга хэмжээ Монголын Урчуудын Эвлэлд болно

Бүсгүйчүүдэд зориулсан “Өнгө ба Мэдрэмж” урлагийн арга хэмжээ Монголын Урчуудын Эвлэлд болно

Монголын Урчуудын Эвлэл (МУЭ) болон “Zazama’s Art studio” хамтран эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Art Event”-ийг энэ сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Энэхүү арга хэмжээ нь оролцогчдод уран зургаар дамжуулан өөрийн дотоод сэтгэлээ илэрхийлж, баярын өдрөө мартагдашгүй, бүтээлч өнгөрүүлэх боломжийг олгож байгаагаараа онцлогтой.

Арга хэмжээний үеэр бүсгүйчүүд мэргэжлийн зааварчилгаа дор өөрийн гараар зураг зурж, түүнийгээ гэртээ дурсгал болгон авч харих юм. Баярын уур амьсгалыг бүрдүүлсэн тухтай орчинд өөрийн мэдрэмжээ өнгө будгаар амилуулахыг хүссэн хэн бүхнийг урьж байна. Эвентэд оролцох зарим дэлгэрэнгүй мэдээллийг доорх жагсаалтаас харна уу:

  • Хэзээ: 3 дугаар сарын 7 болон 8-ны 17:00 цагт
  • Хаана: Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд
  • Такс: 99,000 төгрөг (Үүнд баярын кэйк, угталтын үйлчилгээ болон зургийн хэрэгсэл багтсан)

Та дотоод ертөнцөө өнгө будгаар илэрхийлж, нэгэн үдшийг урлагийн орчинд өнгөрүүлэхийг хүсвэл энэхүү эвентийг зориорой. Өөрийн гараар бүтээсэн зураг тань таны гэрт нандин дурсамж болон үлдэх болно.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд