Архангай аймгийн Булган ууланд шинээр 21 янгир ямааг нутагшуулах ажил эхэллээ. Тус ажил нь Богдхан уулын Нүхтийн амнаас тээвэрлэн авчирч буй байгалийн төрөл зүйлийг сэргээх зорилготой арга хэмжээний нэг хэсэг юм.
Төслийн санаачилга нь Архангай аймгийн ЕБС төгсөгчдийн холбооноос гарч, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны (БОАЖЯ) зөвшөөрлийн хүрээнд хэрэгжиж байна.
Өмнөх нутагшуулах ажлууд:
- 2023 оны 6-р сард: Булган ууланд анх 10 янгир шилжүүлэн нутагшуулсан.
- 2023 оны 10-р сар: Дахин хоёр тэхийг нутагшуулсан.
- 2024 оны 6-р сар: Нэмэлтээр 16 янгир нэмж шилжүүлжээ.
- Энэ хугацаанд шинэ төлүүд мэндэлж, сүрэг амжилттай өсөн үржиж байна.
2025 оны шинэ шат:
- 2025 оны 4-р сарын 20 – 6-р сарын 10-ны хооронд шинэ төл мэндэлж эхэлсэн тул энэ сард шинэ 21 янгир нэмж нутагшуулахаар болсон байна.
- Булган ууланд өмнө нь янгир амьдарч байгаагүй бөгөөд нутгийн иргэдийн хүсэл, итгэл найдварын илрэл болгон янгирын хөшөө босгосон байдаг.
- Тус төгсөлтийн хүүхдүүд ийнхүү бодит ажил хэрэг болгож, Булган уулаа янгиртай болгоход хувь нэмрээ оруулж байна.
Экологийн ач холбогдол:
- Богд уулын янгирын тоо хэт олширсоноос болж амьдрах орчны хязгаарлалттай тулгарсан тул тэдгээрийг сэлгэн нутагшуулах шаардлага гарсан.
- Булган уулын байгаль орчин шинэ зүйлийн амьдрах орчин болон бүрэлдэж, шувуу, тарвага зэрэг амьтдын тоо ч нэмэгдэх хандлагатай болжээ.