Ням, 6 сар 8, 2025
HomeСпорт“Бүх цэргийн наадам”-ын барилдаан өнөөдөр эхэлнэ

“Бүх цэргийн наадам”-ын барилдаан өнөөдөр эхэлнэ

Монголын Үндэсний бөхийн холбоо, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб хамтран зохион байгуулдаг “Бүх цэргийн наадам” цол, чимэг олгох барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болох гэж байна.

1992 оноос эхлэлтэй тус барилдаанд МҮБХ-ны албан ёсны чансааны дагуу аймаг, цэргийн арслан цолтой 100 бөхөөр манлайлуулсан 256 бөх зодоглохоор төлөвлөгдсөн.

Бөхийн холбооноос оролцох бөхчүүдийн тоонд хязгаарлалт тогтоосон бөгөөд дараах байдлаар оролцуулна:

  • Аймаг, цэргийн арслан – 100 бөх
  • Заан – 25 бөх
  • Харцага – 13 бөх
  • Начин – 60 бөх
  • Сумын цолтон болон залуу бөх – 48 бөх

Хэрэв зарим бөх хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүй бол тухайн цолны дараагийн чансаатай бөх нөхөн зодоглох эрхтэй. Барилдаан өглөө 11:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.

Холбоотой нийтлэлүүд

2 COMMENTS

  1. Цэргийн наадам эхэлж байгаа нь гоё байна. Шилдэг бөхчүүдийг харж бахархах дуртай!

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд