Баянхонгор аймагт болсон Монголын бүх ард түмний спортын зуны XVI наадмын хүрээнд боксын тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэйчүүдийн 10, эмэгтэйчүүдийн найман жинд нийт 130 тамирчин хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдөв.
Эрэгтэйчүүдийн жинд түрүүлсэн тамирчид
- +90 кг – Х.Бекнур
- 90 кг – Г.Энхсанаа
- 85 кг – Д.Бариахаан
- 80 кг – Ө.Төгөлдөр
- 75 кг – А.Жандос
- 70 кг – Б.Төгөлдөр
- 65 кг – Т.Энхтөр
- 60 кг – Д.Ганболд
- 55 кг – Л.Даваадорж
- 50 кг – О.Түвшинзаяа
Эмэгтэйчүүдийн жинд түрүүлсэн тамирчид
- 75 кг – Э.Эрдэнэтуяа
- 70 кг – Г.Энхгэрэл
- 65 кг – М.Цэцэгдарь
- 60 кг – Г.Бадмаараг
- 57 кг – Т.Болортуул
- 54 кг – Н.Оюун-эрдэнэ
- 51 кг – П.Хулан
- 47 кг – С.Биндэрьяа
Манай боксчид үнэхээр хүчтэй болжээ, бахархмаар байна
Залуучуудыг спортод идэвхтэй оролцож байгаад сайхан санагдлаа