Бурхан багшийн их дүйчэн өдрийг энэ жил “Амар амгаланг хамтдаа түгээе” уриан дор тэмдэглэж буй. Уг өдрийн хүрээнд Сүхбаатарын талбайд иргэд олон нийтэд зориулсан “Buddha Festival” нэртэй нээлттэй соёл, урлагийн болон бясгалгалын цогц арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдаж байна.
Арга хэмжээ нь 11:30 цагаас эхэлж орой 22:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд хөгжмийн тоглолт, иог, бясгалгал, комеди шоу, уран нугаралт, лекц, уламжлалт зан үйл зэрэг өргөн хүрээний үйл ажиллагааг нэг дор багтаажээ.
“Buddha Festival” хөтөлбөрийн тойм:
📍 Байршил: Сүхбаатарын талбай
🕒 Эхлэх цаг: 11:30
🎤 Онцлох үзүүлбэрүүд:
- Ардын урлаг, хип хоп, рок попын тоглолт
- Бясгалгал, иогийн хөтөлбөр
- “Сэтгэлийг эмчилье” хэсэг
- Хүрээ цам болон 5 бурханы бүжиг
- “Амирлан оршихуй” лекц (Ширэндэв багш)
- Нийтийн бясгалал (Монголын иогчдын холбоо)
- Гэрэлт жагсаал болон лазер гэрлийн шоу
Зарим тайзны онцлох үе:
- 12:10–12:30: Төрийн дуулал, Хөөмий, Цагаан суварга
- 13:00–13:30: Бодь сэтгэлийн бясгалал – гавж Д.Нямсамбуу
- 16:10–16:40: “Амирлан оршихуй” лекц
- 17:10–17:40: “Асуулт хариулъя” – Open mic
- 19:10–19:40: Stand-up comedy – Онцгой шоу
- 21:00: Гэрэлт жагсаал (Гандантэгчэнлин хийд рүү)
- 22:00: Хаалтын ёслол – Маани, ереөл, гэрлийн лазер үзүүлбэр
Ice Top, Lemons, Ц.Алтанцэцэг, Г.Эрдэнэчимэг, Өндөр-Эрдэнэ зэрэг олон уран бүтээлчид оролцож, тайзнаа ая дуугаа өргөнө.
Энэхүү арга хэмжээ нь зөвхөн үзвэрийн бус, дотоод амар амгалан, ухаарал бясгаллын орчныг бүрдүүлж, олон нийтэд сэтгэл заслын эерэг уур амьсгал түгээх зорилготой юм.