Баасан, 3 сар 6, 2026
HomeШоу бизнесБритни Спирс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад саатуулагджээ

Бритни Спирс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад саатуулагджээ

АНУ-ын алдарт дуучин Бритни Спирс Калифорни мужийн Вентура тойрогт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад саатуулагдсан талаар “TMZ” портал хууль сахиулах байгууллагын эх сурвалжийг иш татан мэдээллээ.

Дуучин бүсгүйг найман цаг гаруй саатуулсны эцэст сулласан бөгөөд тэрээр ирэх 5 дугаар сарын 4-ний өдөр шүүхэд дуудагджээ. Энэ нь түүний хувьд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн анхны тохиолдол биш юм. Өмнө нь буюу 2007 онд Спирс зам тээврийн осол гаргаад хэргийн газрыг орхиж явсан, мөн Калифорни мужид хүчингүйд тооцогдох жолооны үнэмлэхтэй машин жолоодсон гэх хоёр хэрэгт холбогдож байсан билээ. Тухайн үед түүнд хорих ял тулгарч байсан ч яваандаа бүх хэргийг нь хэрэгсэхгүй болгож байжээ.

Бритни Спирс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад саатуулагджээ
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд