Хатан хааны гэр бүлийн гишүүн, 20 настай Рози Рош 7-р сарын 14-нд Английн Уилтшир мужийн Нортон дахь гэртээ нас барсан байдалтай олдсон тухай Daily Express сонин мэдээлжээ. Шүүх хуралдааны үеэр мөрдөн байцаалтын албанаас уг мэдээллийг баталсан байна.
Охины цогцсыг ээж нь гэртээ олсон бөгөөд хажууд нь галт зэвсэг байсан гэж дурджээ. Рози Рош нь ханхүү Уильям болон ханхүү Гарри нарын ээж, талийгаач Диана гүнжийн авгын охин юм.
Тэрээр Даремийн их сургуульд суралцдаг байсан бөгөөд нас барахаасаа өмнө найзууд дээрээ очихоор бэлтгэж байжээ.
Цагдаагийн газраас мэдээлснээр, охины үхэл нь “сэжигтэй биш” бөгөөд гуравдагч этгээдтэй холбоогүй гэж дүгнэсэн байна. Дараагийн шүүх хуралдаан ирэх аравдугаар сард болохоор товлогджээ.
Их Британийн хааны ордноос болсон явдлын талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна.