Пүрэв, 8 сар 14, 2025
HomeСпортБоксын ДАШТ-д Монголын 10 тамирчны найм нь албан ёсоор тодорлоо

Боксын ДАШТ-д Монголын 10 тамирчны найм нь албан ёсоор тодорлоо

Их Британийн Ливерпүүл хотноо сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 4-нөөс 14-ний хооронд зохион байгуулагдана.

Энэхүү тэмцээнд Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч О.Батхүү, Ж.Еркин нарын удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй таван боксчин оролцохоор бэлтгэлээ базааж байна.

Онцлох нь, насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн ДАШТ анх удаа нэг дор явагдах гэж байгаа юм.

Монголын тамирчдын жингийн хуваарь

Эрэгтэйчүүд:

  1. 50 кг – А.Баттулга
  2. 55 кг – Х.Билгүүнсайхан
  3. 70 кг – О.Бямба-Эрдэнэ

Эмэгтэйчүүд:

  1. 48 кг – Л.Алтанцэцэг
  2. 51 кг – Б.Мөнгөнсаран
  3. 54 кг – О.Есүгэн
  4. 57 кг – М.Энхжаргал
  5. 60 кг – М.Намуун

Эрэгтэйчүүдийн 60 болон 65 кг-ын жинд оролцох тамирчныг сонгох зорилгоор энэ сарын 20-нд дөрвөн тамирчны дунд сорилын тулаан зохион байгуулж, ялсан тамирчин ДАШТ-д эх орноо төлөөлнө.

Монголын боксчдын ДАШТ-д үзүүлсэн амжилтууд

Монголын тамирчид насанд хүрэгчдийн ДАШТ-ээс нийтдээ 16 медаль хүртсэн.

  • Анхны медалийг 1982 онд гавьяат тамирчин Р.Отгонбаяр (57 кг – мөнгө) хүртсэн.
  • Сүүлийн медальтнууд нь гавьяат тамирчин Б.Чинзориг (63.5 кг – мөнгө) болон Б.Мишээлт (67 кг – хүрэл) байв.
  • Хос медальтай тамирчдаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба (Милан-2009 – алт, Баку-2011 – хүрэл), гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ (Милан-2009 – хүрэл, Алматы-2013 – хүрэл) нар багтана.
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд