Казахстаны нийслэл Астана хотод болж буй боксын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээнд Монголын боксын Үндэсний шигшээ багийн гишүүн, Олон улсын хэмжээний мастер Г.Лундаа амжилттай оролцож байна.
Тэрээр эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Япон улсын тамирчинтай хагас шигшээ тулаанд хүч сорив. Энэхүү тулаанд Г.Лундаа гуравдугаар үеийн сүүлчээр хүнд цохилт амжилттай ашиглаж, өрсөлдөгчөө буулган авч ялалт байгуулсан юм.
Ийнхүү тэрбээр Дэлхийн цомын аваргын алтан медалийн төлөө тулалдах эрхээ авч, тэмцээний финалын шатанд шалгарлаа.