Баасан, 10 сар 3, 2025
HomeОсол хэрэгБогдхан ууланд бугын довтолгооны дуудлага нэмэгджээ

Богдхан ууланд бугын довтолгооны дуудлага нэмэгджээ

Сүүлийн өдрүүдэд “Буга хүн рүү дайрч байна” гэсэн гомдол, дуудлага эрс олширсон талаар мэдээлэл гарч байна. Жил бүрийн есдүгээр болон аравдугаар сард бугын үржил, ороо нийлгэний үе тохиодог бөгөөд энэ үед эр буга ууртай, түрэмгий болж, ойртон ирсэн эсвэл цочоосон хүн болон амьтанд дайрах, мөргөх зэрэг үйлдэл гаргах нь түгээмэл байдаг.

Богдхан ууланд аялж, зугаалж буй иргэд болон орчны бүсэд амьдардаг хүмүүсийг:

  • Зөвхөн батлагдсан аяллын зам, маршрутаар явах
  • Ойд эсвэл ууланд явахдаа дуу чимээ гаргах, зураг авах зэрэг эрсдэлтэй үйлдлээс зайлсхийх
  • Амьтдыг цочоохоос сэргийлэхийг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас анхааруулж байна.
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд