Бямба, 4 сар 19, 2025
HomeОлон улсын мэдээБНСУ-д Ерөнхийлөгчийн хугацаанаас өмнөх сонгуулийг зургадугаар сарын 3-нд явуулахаар төлөвлөжээ

БНСУ-д Ерөнхийлөгчийн хугацаанаас өмнөх сонгуулийг зургадугаар сарын 3-нд явуулахаар төлөвлөжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг үүрэгт ажлаас нь чөлөөлсний дараа тус улсын Засгийн газар ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг 6-р сарын 3-нд зохион байгуулахаар урьдчилсан байдлаар зарласан тухай “Yonhap” агентлаг мэдээллээ.

Энэ асуудлыг БНСУ-ын сайд нарын танхимын 4-р сарын 8-ны хуралдаанаар албан ёсоор хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, Ерөнхий сайд Хан Дог Су нь Ерөнхийлөгчийн огцролтын дараа 60 хоногийн дотор сонгуулийн товыг зарлах ёстой.

2024 оны 12-р сарын 3-нд Ерөнхийлөгч Юн Сог Ёль улс орондоо онц байдал буюу цэргийн эрх мэдэл тогтоож буйгаа ард түмэнд шууд телевизийн нэвтрүүлгээр мэдэгдсэн нь улс төрийн томоохон дуулиан дэгдээжээ. Тэрбээр энэ алхмыг “коммунист хүчнээс хамгаалах хэрэгцээ” гэж тайлбарласан ч Хойд Солонгосын аюул заналыг шууд нэрлээгүй бөгөөд дотоодын сөрөг хүчин рүү илүү чиглэсэн мэдэгдэл хийсэн байна.

Улмаар БНСУ-ын Үндэсний Ассамблей 12-р сарын 4-нд Ерөнхийлөгчийг онц байдлаа цуцлахыг шаардаж, энэ шаардлагын дараа Юн Сог Ёль албан ёсоор цэргийн дэглэмийг зогсоосон юм. Сөрөг хүчний Ардчилсан нам түүнийг төрийн эргэлт хийх гэж оролдсон хэрэгт буруутган, импичментийн үйл явцыг эхлүүлжээ.

Эцэст нь БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх 2025 оны 4-р сарын 4-нд Юн Сог Ёлыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан бөгөөд шүүх түүнийг саатуулах тушаал ч гаргасан байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд