Монголын кибер спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдэж, “The MongolZ” багийн ахлагч Б.Гаридмагнай буюу “Blitz” дэлхийн шилдэг гурван ахлагчийн нэгээр нэрлэгдлээ. Түүнтэй хамт энэхүү нэр хүндтэй төрөлд дараах тоглогчид өрсөлдөж байна:
- Дан “apEX” Мадесклер (Team Vitality): Тогтвортой тоглолт, туршлагаараа олон жил дэлхийн топ түвшинд яваа Франц ахлагч.
- Габриэль “FalleN” Толедо (FURIA Esports): Бразилын домогт тоглогч. Тэрээр оны эхний хагаст жагсаалтад багтаагүй байсан ч сүүлийн зургаан сард үзүүлсэн гайхалтай амжилтаараа шилдэг гуравт багтаж чаджээ.
- Б.Гаридмагнай “Blitz” (The MongolZ): Азийн болон Монголын CS2-ын түвшинг дэлхийн тавцанд шинээр тодорхойлж буй залуу лидер.
Монгол багийн түүхэн амжилт
Энэхүү үйл явдал нь зөвхөн Blitz-ийн хувийн амжилт бус, нийт Монгол багийн хамтын ажиллагааны үр дүн юм. Дэлхийн топ тэмцээнүүдэд тасралтгүй амжилт үзүүлэхэд багийн дотоод зохион байгуулалт болон тэдний албан ёсны түнш болох 1xBet-ийн зүгээс үзүүлж буй дэмжлэг чухал нөлөө үзүүлж байна.
The MongolZ багийн амжилт үүгээр зогсохгүй, “Оны шилдэг дасгалжуулагч” төрөлд тус багийн стратегич Б.Эрдэнэдалай буюу “maaRaa” мөн нэр дэвшээд байгаа билээ. Тэрээр дэлхийн шилдэгүүд болох XTQZZZ (Vitality) болон hally (Spirit) нартай эн зэрэгцэн өрсөлдөж байна.
Шагнал гардуулах ёслолын тов
HLTV Awards 2025 ёслолын ажиллагаа 2026 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Серби улсын Белград хотноо зохион байгуулагдана. Нийт 4,000 хүний багтаамжтай “Sava Centar”-т болох энэхүү хүндэтгэлийн үдэш өнгөрөгч улирлын бүх шилдгүүд алдар нэрээ дуудуулах юм.
Энэхүү шагнал нь Монгол тоглогчид дэлхийн хэмжээний тактикч, лидерүүд болж төлөвшсөнийг олон улсад баталж буй хэрэг юм. Blitz болон maaRaa нарт Монголынхоо нийт кибер спорт сонирхогчдын өмнөөс өндөр амжилт хүсье.

Монгол тоглогч ийм түвшинд үнэлэгдэж байгаа нь үнэхээр бахархмаар юм аа
HLTV-д нэр дэвшинэ гэдэг амаргүй, том амжилт шүү