Баасан, 7 сар 11, 2025
HomeШоу бизнесBlindfold хамтлаг AXEAN хөгжмийн наадамд Монгол Улсыг төлөөлнө

Blindfold хамтлаг AXEAN хөгжмийн наадамд Монгол Улсыг төлөөлнө

Монголын орчин үеийн рок хөгжмийн төлөөлөл болох Blindfold хамтлаг энэ намар Зүүн Өмнөд Азийн хамгийн том хөгжмийн арга хэмжээ AXEAN Music Showcase Festival-д оролцох урилга хүлээн авчээ. Энэхүү олон улсын наадам нь жил бүр дэлхийн 30 гаруй орны уран бүтээлч, хөгжмийн салбарын төлөөлөгчдийг нэг дор цуглуулдгаараа онцлог юм.

2025 оны есдүгээр сард Индонезийн Бали арал дээр болох тус фестивальд 40 гаруй хамтлаг, дуучин оролцох бөгөөд Blindfold хамтлагийн оролцоо нь Монголын шинэ урлагийг дэлхийд таниулах чухал алхам болж байна. Учир нь энэхүү арга хэмжээнд олон улсын продюсер, агентлаг, хөгжмийн менежерүүд хүрэлцэн ирж, ирээдүйтэй уран бүтээлчидтэй хамтран ажиллах саналуудыг газар дээр нь тавьдаг.

Blindfold хамтлаг санхүүжилт босгож байна

Фестивалийн зардалд хамтлагийн гишүүдийн нислэг, тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн зардал, маркетингийн үйл ажиллагаа, мөн уран бүтээлийн баримтат контент бэлтгэх зэрэг багтаж байгаа тул Blindfold хамтлаг Fundea хамтын санхүүжилтийн платформоор дамжуулан дэмжлэг авах ажил эхлүүлжээ.

Хэрэв та уран бүтээлчдээ олон улсын тавцанд гаргахыг дэмждэг бол Fundea платформд зочилж, хүссэн хэмжээгээр дэмжлэг үзүүлэх боломжтой. Үүнээс гадна, платформ нь төслийн талаарх бүх мэдээлэл, хандивлагчдын нэр, дүнг ил тод харуулдаг тул итгэлтэй ашиглах боломжтой юм.

Fundea — Монголын анхны хамтын санхүүжилтийн систем

Өнөөдөр бизнес эхлүүлэх, уран бүтээл хийх хүсэлтэй олон залуус санхүүжилтийн хүндрэлтэй тулгардаг. Fundea нь тэдгээр хүсэл мөрөөдлийг дэмжих зорилгоор байгуулагдсан анхны, цор ганц хамтын санхүүжилтийн систем бөгөөд хандив, урамшуулал, хувьцаа хэлбэрээр хөрөнгө оруулалтыг төвлөрүүлдэг.

Санхүүжүүлэгчдэд зориулсан урамшуулал

Blindfold хамтлагийг дэмжсэн хүмүүст хандивын хэмжээнээс хамаарч дараах урамшууллыг санал болгож байна:

  • Талархлын бичлэгт нэрээ багтаах
  • Подволк, зүүлт зэрэг нэрийн бүтээгдэхүүн
  • Пянз болон тоглолтын тасалбар
  • Тусгай контент хүлээн авах эрх

Blindfold-ийг Playtime-д дэмжээрэй

Хэрэв та Playtime Festival 2025-д оролцож байгаа бол Blindfold хамтлагийн тоглолтыг үзэхийн зэрэгцээ Fundea-гийн асарт зочлон тэдэнд дэмжлэг үзүүлж болно. Тус асарт амьд хөгжим сонсож, хөгжөөнт тоглоом тоглож, азтан болох боломж хүлээж байна. Мөн хамтлагийн үйл ажиллагаа, фестивальд оролцох бэлтгэл, зорилгын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд