Ням, 12 сар 7, 2025
HomeЭдийн засагБиткойны Үнэ Цен Өндөр Хурдтай Уналттай Байна

Биткойны Үнэ Цен Өндөр Хурдтай Уналттай Байна

Дэлхийн зах зээл дэх хамгийн том крипто валют болох Биткойн (Bitcoin) арваннэгдүгээр сарын турш уналтын төлөвт байсан бөгөөд арванхоёрдугаар сарыг мөн сөрөг үзүүлэлттэйгээр эхлүүллээ. Тодруулбал, 2025 оны 12-р сарын 1-ний Даваа гарагт Биткойны ханш 8 хувиар унаж, 83,879 ам.доллар болсон байна. Хэдий тийм боловч одоогийн байдлаар тус валютын ханш $86,465 ам.долларын түвшинд тогтож байгаа юм.

Сөрөг Хандлагын Үр Дагавар

Арваннэгдүгээр сард Биткойны ханш нийт 18 мянган ам.доллароор буурсан нь 2021 оны зунаас хойш бүртгэгдээгүй сарын хамгийн том хэмжээний уналт болов. Ханш ийнхүү унаж байгаатай холбоотойгоор корпораци дундаас Биткойны хамгийн том нөөцтэй гэгддэг “Stradegy” компани Даваа гарагт 2025 оны орлогын урьдчилсан тооцооллоо бууруулахад хүрчээ. Энэхүү үйл явдлын улмаас тус компанийн хувьцааны үнэ ч мөн 3.3 хувиар унасан байна.

Мэргэжилтний Үнэлгээ

Вашингтон хотод төвтэй “Monex USA” компанийн арилжааны захирал Хуан Перез (Juan Perez) зах зээлийн нөхцөл байдлын талаар дараах тайлбарыг өгсөн:

“Крипто болон технологийн салбарын ерөнхий сонирхол буурч байгаа нь Биткойны ханш унах гол шалтгаан болж байна. Одоогийн энэхүү сөрөг хандлага нь зах зээл дээрх компаниудын төвлөрөл нэмэгдэж, улмаар тухайн салбарын өсөлт ирээдүйд тогтвортой байх эсэхэд тодорхой эргэлзээ үүсгэсэнтэй холбоотой юм.”

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

2 COMMENTS

  1. Өсөхөөрөө хурдан өсөөд, унахдаа бүр хурдан унадаг юм даа биткойн

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд