Криптовалютын тэргүүлэгч Биткойн ердөө хоногийн дотор дахин 1000 ам.доллараар өсөж, түүхэн дээд үнээ шинэчиллээ.
Mongolnews24.com криптовалютын биржүүдэд үндэслэн мэдээлж байна.
Binance-ийн мэдээлснээр, одоогийн байдлаар нэг Биткойн 119,921 ам.доллар хүрээд байна. Харин Investing.com сайтын 12:00-ийн мэдээллээр үнэ нь 120,750 ам.долларт хүрч, шинэ түүхэн дээд түвшинд хүрчээ.
Bitcoin-ийн ханшийн түүхэн дээд түвшин
Сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд Биткойн байнга өсөж, шинэ рекорд тогтоосоор байна.
- Өчигдөр буюу 7-р сарын 13-нд Биткойны ханш 119 мянган долларт хүрч байсан ч удалгүй 118,882 ам.доллар болж буурсан.
- Өмнөх дээд ханш 7-р сарын 11-нд бүртгэгдсэн.
- Харин 5-р сард Биткойн 109 мянган ам.долларт хүрч, тухайн үедээ шинэ түүхэн амжилт тогтоож байв.