Бямба, 7 сар 26, 2025
HomeЭдийн засагБиткойн огцом уналт хийлээ: 514 сая долларын трейдерийн позици шатаагдав

Биткойн огцом уналт хийлээ: 514 сая долларын трейдерийн позици шатаагдав

BTC-ийн ханш 123,000 ам.долларын дээд цэгээс 115,000 ам.доллар хүртэл огцом унасны улмаас арилжаачдын олон тооны байрлалууд алдагдалтайгаар хүчингүй боллоо.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 145,586 трейдерийн байрлал хаагдаж, нийт 514 сая ам.долларын алдагдал бүртгэгдэв. Хамгийн том ликвидаци нь OKX бирж дээрх BTC-USDT-SWAP хослолд 17.35 сая ам.долларын хэмжээтэй байв. Лонг (өсөлт хүлээгч) арилжаачид хамгийн их хохирол амссан — тэдний байрлал 363 сая ам.долларын алдагдалтай хаагджээ.

ETH (Эфириум)-ийн ханш мөн буурч $3,622 болсон нь $104 сая ам.долларын лонг позицыг шатаасан.

DOGE (Дожкойн) сүүлийн 24 цагт зах зээлийн үнэлгээний 7%-ийг алдсан бөгөөд ханш $0.22 болж унажээ. Үүний улмаас $26 сая ам.долларын лонг позициуд хүчингүй болсон байна.

Холбоотой нийтлэлүүд

2 COMMENTS

  1. Хүмүүс нэг мөрий дээр ийм галзуу их хэмжээний мөнгө бооцоо тавихад та гайхалтай алдагдал хүлээхэд бэлэн байх хэрэгтэй. Эрсдэл хэтэрхий их байна

  2. Ийм түүхийн талаар сонсоод эрсдэлийг ухаалгаар хуваарилах хэрэгтэй гэдгийг ойлгодог

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд