Даваа, 6 сар 9, 2025
HomeОлон улсын мэдээБилл Гэйтс Илон Маскийг шүүмжилж, 200 тэрбум доллар хандивлана гэж амлав

Билл Гэйтс Илон Маскийг шүүмжилж, 200 тэрбум доллар хандивлана гэж амлав

Microsoft компанийн үүсгэн байгуулагч Билл Гэйтс 2045 он гэхэд өөрийн хөрөнгийн ихэнхийг — нийт 200 тэрбум ам.долларыг — буяны үйлсэд зарцуулах болсноо зарлалаа. Тэрээр энэхүү шийдвэрээ Илон Маскийг Олон улсын тусламжийн төсвийг бууруулахад гол үүрэг гүйцэтгэсэн гэж буруутгасантай холбон тайлбарлав.

“Дэлхийн хамгийн баян хүн дэлхийн хамгийн ядуу хүүхдүүдийг хөнөөж байна”

Reuters агентлагийн мэдээлснээр, Билл Гэйтс дэлхийн хамгийн ядуу хүүхдүүд олон улсын тусламжийн төсөв танагдсаны улмаас нас барж байгааг онцолжээ.

Хамгийн баян хүн дэлхийн хамгийн ядуу хүүхдүүдийг хөнөөж байгаа дүр зураг таатай харагдахгүй байна” гэж тэр Илон Маскын удирдаж буй хөтөлбөрийн талаар шүүмжлэлтэйгээр мэдэгдэв.

Түүний хэлснээр, АНУ болон хэд хэдэн улс орнууд хүнлэг тусламж, буяны төсөвтөө хийж буй хасалтууд нь Илон Маск тэргүүлдэг DOGE (Government Efficiency Department) гэх шинэ бүтцийн нөлөөтэй гэжээ.

Сангаа 2045 онд бүрэн хаана

Гэйтсийн хэлснээр, нөхцөл байдал хурцдаж буйг харгалзан анхнаасаа төлөвлөснөөсөө илүү хурдан хугацаанд сангаа хаахаар шийдвэрлэсэн бөгөөд 2045 оны 12-р сарын 31-нд Гэйтсийн буяны сан албан ёсоор хаагдана.

Тэрээр энэхүү хөрөнгийг ашиглан:

  • Хүүхдүүд болон эмэгтэйчүүдийн амь насыг хамгаалах,
  • Дэлхий дахинд полиомиелит, хумхаа зэрэг өвчнийг устгах,
  • Глобал ядуурлыг бууруулах зорилготой гэж мэдэгдсэн.

25 жилийн ойгоор хийсэн мэдэгдэл

Билл Гэйтс энэхүү зарлалыг өөрийн үүсгэн байгуулсан сангийн 25 жилийн ой-гоор хийсэн байна. Энэхүү санг тэрээр 2000 онд Мелинда Френч Гэйтстэй хамт байгуулсан бөгөөд хожим хөрөнгө оруулагч Уоррен Баффет нэгдсэн билээ.

Одоогоор Гэйтсийн сан 100 тэрбум ам.долларыг дэлхий даяарх буяны хөтөлбөрүүдэд зарцуулсан. Харин шинэ төлөвлөгөөний дагуу сан нь Гэйтсийн нийт хөрөнгийн 99%-ийг зарцуулах бөгөөд эхний байдлаар санг үүсгэн байгуулагчид нас барсны дараа 10 жилийн дотор хаахаар төлөвлөж байжээ.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд