ОХУ-ын Москва хотноо 2025 оны 4-р сарын 26–27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан гардан тулааны Дэлхийн цомын шат болох “Найрамдлын цом 2025” тэмцээнд Монгол Улсаас оролцсон тамирчид амжилттай оролцож, Баян-Өлгий аймгийн тамирчид хоёр алт хүртлээ.
Х.Оналбек — жингийн аварга
Монголын гардан тулааны холбооны тэргүүн, Дотоод хэргийн их сургуулийн Биеийн тамир, бэлтгэлийн тэнхимийн ахлах багш, дэд хурандаа Х.Оналбек 90 кг-ын жингээс дээш ангилалд алт хүртэж, улсынхаа нэрийг өндөрт өргөлөө.
Шавь нь давхар медаль хүртэв
Түүний шавь, Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн 338-р дамжааны сонсогч О.Арман 18–23 насны ангиллын 70 кг хүртэл жинд алт, харин 18–37 насны ангиллын 70 кг жинд хүрэл медаль хүртжээ.
Монголын амжилт
Тус тэмцээнд 15 орны 269 тамирчин оролцсон бөгөөд Монголын баг нийт багийн дүнгээр гуравдугаар байр эзэлсэн байна. Монголын баг дараах амжилтыг үзүүлжээ:
- 8 алт
- 1 мөнгө
- 5 хүрэл
Тамирчиддаа өндөр амжилт үзүүлсэнд баяр хүргэе! Энэ бол нийт Баян-Өлгий аймгийн бахархал!