Зуны аялал, амралтын улиралтай холбоотойгоор Баян-Өлгий аймгийг зорих иргэдийн тоо нэмэгдэж байна. Ялангуяа тус аймгийн Цэнгэл сумын нутаг дахь Бага Түргэний хүрхрээг үзэх зорилгоор олон хүн зорчдог.
Гэвч хүрхрээг үзэж сонирхох үеэр дараах аюул, эрсдэлүүд байгааг холбогдох байгууллагууд анхааруулж байна:
Хүрхрээ орчимд:
- Хөл алдах, халтирч унах эрсдэл өндөр тул болгоомжтой байгаарай.
- Хашлага давахгүй байх,
- Мэргэжлийн байгууллагуудын өгсөн заавар, зөвлөмжийг мөрдөх шаардлагатай.
Хотон, Хурган, Толбо нуурууд орчимд амрах бол:
- Аялж буй газрын нөхцөл байдал, анхааруулга, тэмдэг тэмдэглэгээг урьдчилан шалгаарай.
- Өөрийн болоод хамт яваа хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангах, хүүхдэд хараа хяналт тавих нь маш чухал.
- Нуурын усанд сэлэх, шумбах зэрэг үйлдлээс татгалзах нь эрсдэлээс сэргийлэх гол нөхцөл юм.
Амралт, аяллаа аюулгүй, тайван, дурсамжтай өнгөрүүлэхийн тулд дээрх зөвлөмжийг дагаж мөрдөөрэй.