Даваа, 6 сар 9, 2025
HomeСоёл УрлагБаритон Ариунбаатар ОХУ-ын “Casta Diva” шагнал хүртлээ

Баритон Ариунбаатар ОХУ-ын “Casta Diva” шагнал хүртлээ

Монгол Улсын гавьяат жүжигчин, дэлхийн нэрт Мариинскийн театрын гоцлол дуучин Ганбаатарын Ариунбаатар Оросын хамгийн нэр хүндтэй “Casta Diva” дуурийн шагналын “Оны шилдэг дуучин” номинацийн ялагчаар тодорлоо.

Уг шагналыг түүнд Мариинскийн болон бусад театрын уран бүтээлүүд дэх гол дүрүүдийг амжилттай бүтээсэн, мөн Оросын Большой театрын тайзнаа алдарт Ж.Вердийн “Риголетто” дуурийн шинэчилсэн найруулгад гол дүрд тоглосон хэмээн үнэлж олгосон байна.

Ж.Вердийн “Риголетто” дуурийн шинэ хувилбар 2025 оны 4-р сарын 25-27-нд Санкт-Петербург хотын Мариинскийн театрт тоглогдох бөгөөд Ариунбаатар гол дүрийг бүтээж, Большой театрын уран бүтээлчидтэй хамтран оролцох юм.

“Casta Diva” шагналыг анх 1996 онд дуурийн урлагийн 400 жилийн ойд зориулан бий болгосон бөгөөд жил бүр тухайн оны онцлох уран бүтээлчдэд олгодог уламжлалтай. Энэхүү нэр хүндтэй шагналын шүүгчдийн бүрэлдэхүүн зөвхөн нэр хүнд бүхий хөгжмийн шүүмжлэгчдээс бүрддэг.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд