Бямба, 4 сар 19, 2025
HomeСпортБайт харвааны УАШТ-д 263 харваач оролцож, шинэ үеийн тамирчид тодорч байна

Байт харвааны УАШТ-д 263 харваач оролцож, шинэ үеийн тамирчид тодорч байна

Монголын байт харвааны 17 дахь удаагийн заалны Улсын аварга шалгаруулах тэмцээн өндөр өрсөлдөөнтэйгээр үргэлжилж байна. Энэ удаад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 10 байгууллагын нэрийн өмнөөс 263 харваач рекурв болон компаунд төрлөөр U12, U16 болон насанд хүрэгчдийн ангилалд хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөж байгаа нь тус спортын хөгжлийн цар хүрээг илтгэж байна.

Шинэ залуу харваачид анхаарлын төвд

Тэмцээний хамгийн бага насны оролцогч нь 9 настай тамирчин байсан бол өндөр цол, амжилттай харваачдаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Ш.Даваахүү компаунд төрлөөр оролцож, тэмцээний нэр хүндийг нэмэгдүүлж байна.

Олон улсын тэмцээний өмнөх чухал шалгуур

Энэхүү тэмцээн нь Монголын харваачдын ур чадварыг сорьж, олон улсын тэмцээнд өрсөлдөхүйц бэлтгэлжүүлэлт, сонгон шалгаруулалтын чухал шат болохын зэрэгцээ хүүхэд, залуусын сонирхлыг нэмэгдүүлж, байт харвааг хөхиүлэн дэмжих зорилготой юм.

Монголын байт харваа нь 63 жилийн түүхтэй бөгөөд олон улсын хэмжээнд түүхэн амжилтуудыг үзүүлж байсан. Тухайлбал, Д.Дэмбэрэл 1971 онд Англид болсон ДАШТ-ий 30 метрийн зайд алтан медаль хүртэж, Монголын спортоос анхны дэлхийн аварга төрсөн түүхтэй.

Шинэ стандарт бүхий байт харвааны заал ашиглалтад орлоо

Сүүлийн жилүүдэд байт харвааны хөгжилд учирч байсан гол бэрхшээлүүдийн нэг нь стандарт заалны хомсдол байлаа. Харин энэ удаа Монголын байт харвааны холбоо олон улсын шаардлагад нийцсэн шинэ заал ашиглалтад оруулсан нь тамирчдын бэлтгэлийг илүү эрчимжүүлж, тэмцээний чанарыг шинэ түвшинд хүргэсэн гэж үзэж байна.

Монголын байт харвааны холбооны ерөнхийлөгч Х.Отгонтуяа-гийн хэлснээр шинэ заал нь:

  • Тамирчдын техник, тактикийн хөгжлийг дэмжих
  • Гэрэлтүүлэг, зай талбай, орчны тохижилт зэргийг нарийн тооцож хийсэн
  • Олон улсын тэмцээний стандартад нийцсэн болон ирээдүйн амжилтын үндэс суурийг тавьж буй чухал бүтээн байгуулалт гэдгийг онцолжээ.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд