Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнийн том хүү О.Тэмүүлэн болон түүний найз бүсгүй Ө.Өгөөмөртэй холбоотой шуугиан цахим орчинд өрнөж байна. Өдгөө 20 гаруй насны залуу Тэмүүлэн хайртай бүсгүйдээ өндөр үнэтэй брэндийн цүнх, хувцас, гэр ахуйн цахилгаан бараа, алмаазан шигтгээтэй бөгж зэргийг бэлэглэж, төрсөн өдрөөр нь 20 сая төгрөг бэлнээр шилжүүлсэн нь олон нийтийн анхаарлыг татав.
Хувийн бизнест оролцдоггүй, албан ёсоор ямар нэгэн ажил эрхэлдэггүй, их сургуулиа төгсөөгүй, Харвардад сурах зорилготой гэдэг О.Тэмүүлэн болон түүний найз охинтой холбоотой дараах байр суурь олон нийтийн дунд тархаад байна.
Олон нийтийн байр суурь:
- “Ажлаа хий” цахим хуудас:
- “Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн 20 гаруй настай. Гэвч хайртай бүсгүйдээ тансаг брэндийн эд зүйлс бэлэглэж, өндөр үнэтэй автомашин унаж, гадаадад чөлөөтэй амарч зугаалж байна” гэж мэдээлжээ.
- Ө.Өгөөмөр — Ерөнхий сайдын бэр:
- “Бид хоёр улсын мөнгөнөөс огтхон ч авсан зүйл байхгүй. Аав, ээжийнхээ нэрээр үүнийг тангараглаж чадна. Миний төрсөн өдрөөр авсан 3,500 ам.долларын цүнх бол жирийн л нэг бэлэг. Эмэгтэй хүн болгон найз залуугаасаа бэлэг авдаг биз дээ” гэж хариулсан байна.
- Ө.Өгөөмөр дахин:
- “Ерөнхий сайдын бэр боллоо гээд заавал улсын мөнгөөр тансаглаж байна гэж бодохоо болих хэрэгтэй. Ийм ядмаг сэтгэхүйгээс салцгаа” хэмээн хариу өгчээ.
- “Ажлаа хий” цахим хуудас дахин мэдээлэхдээ:
- “О.Тэмүүлэн найз бүсгүйнхээ төрсөн өдрөөр 20 сая төгрөг бэлэг болгон шилжүүлсэн. Үүгээр зогсохгүй, нийтдээ 325 сая төгрөгөөр Ө.Өгөөмөрийг эрхлүүлсэн нь тогтоогдсон” хэмээн мэдээлсэн байна.
- Найз бүсгүйн талаарх мэдээлэл:
- “Ө.Өгөөмөр нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Ариунаагийн охин” гэдгийг мөн дурдсан байна.
Энэ бүхэн олон нийтийн анхаарлыг татаад зогсохгүй, төрийн өндөр албан тушаалтнуудын үр хүүхдүүдийн амьдрал, хөрөнгө орлогын ил тод байдалд дахин анхаарал хандуулах шаардлага үүсгэж байна. Иргэдийн зүгээс “төрийн албан хаагчдын үр хүүхдүүдийн санхүүгийн эх үүсвэр ил тод байх ёстой” гэсэн байр суурь давамгайлж буй нь анзаарагдаж байна.
Байнгын ажилгүй бол яаж ийм амьдралын хэв маягийг дааж чадаж байна аа гэж би гайхаж байна
Бүх зүйл гаднаасаа үргэлж харагддаггүй, магадгүй тэр бизнес эрхэлдэг эсвэл онлайнаар өөр зүйл хийдэг
Хүмүүс үнэнийг бүхэлд нь мэдэхгүй байж бусдыг шүүхдээ хэтэрхий хурдан байдаг