Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлээс ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын багш нарын ажил хаялт тодорхойгүй хугацаагаар үргэлжлэхийг мэдэгдсэний дараа төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран теле хичээлийг улс даяар хүргэж эхэллээ.
Энэ шийдвэр нь сурагчдын хичээлийн хоцрогдлыг бууруулах, сургалтын тасралтгүй байдлыг хангах зорилготой юм. “Телевизүүдийн холбоо” нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллаж байгаа бөгөөд теле хичээлүүдийг энэ сарын 16, 17-ны өдрүүдэд 09:00–17:00 цагийн хооронд дараах сувгуудаар шууд дамжуулж байна.
Теле хичээлийн хуваарь
- 1–2-р анги: “NTV” телевиз
- 3–4-р анги: “TM” телевиз
- 5–6-р анги: “ETV” телевиз
- 7–8-р анги: “EduTV” телевиз
- 9-р анги: “TV5” телевиз
- 10-р анги: “Tenger TV”
- 11-р анги: “Star TV”
- 12-р анги: “25TV”
Ийнхүү ажил хаялтын нөхцөлд сурагчдын боловсролын үйл явцыг зогсоохгүй байхад анхаарч, төрийн байгууллагууд болон телевизүүд хамтран теле сургалтыг шууд хүргэж байгаа нь онцлогтой болж байна.