Боловсролын яамнаас танилцуулсан 2025–2026 оны хичээлийн жилийн бүтэц ёсоор бага ангийн сурагчид энэ долоо хоног хичээллээд, удаан хугацааны өвлийн амралтаа эхлүүлэхээр болжээ. Энэ хичээлийн жил гурван улиралтай байхаар зохицуулсан юм.
Боловсролын салбарын шинэ зохицуулалтаар сурагчдын өвлийн амралтыг нэг долоо хоногоор нэмж сунгасан байна.
- Бага ангийн сурагчид: Арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн зургаан долоо хоног амрах юм.
- Дунд ангийн сурагчид: Арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн таван долоо хоног амрах юм.
- Ахлах ангийн сурагчид: Мөн адил арванхоёрдугаар сарын 22-ноос амралтаа эхлүүлэх боловч, амралтын эхний долоо хоногт цахим хэлбэрээр хичээллэх зохицуулалт хийгджээ.
