Ням, 9 сар 7, 2025
HomeНийгэмБ.Баярдаваа: 40-50 мянган ахмад тэтгэврээ бүрэн зээлийн төлбөрт зарцуулдаг

Б.Баярдаваа: 40-50 мянган ахмад тэтгэврээ бүрэн зээлийн төлбөрт зарцуулдаг

Монголбанк өнөөдөр Монгол Улсын мөнгөний бодлого болон макро эдийн засгийн тулгамдсан асуудлуудын талаар танилцуулга хийжээ. Энэ үеэр сэтгүүлчид тэтгэврийн зээлийн өр, орлогын харьцааг цаашид тогтоох эсэхийг тодруулсан байна.

Эндээс Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа дараах хариултыг өгчээ: “Гуравдугаар сараас хойш өр, орлогын харьцааг янз бүрээр тогтоож үзсэн ч эцэстээ больсон. Тэтгэврийн зээлд хязгаарлалт тогтоохын тулд хуулийн зохицуулалт хийхээс өөр аргагүй юм байна. Гол асуудал нь тэтгэврийн зээлийн хэт өсөлт хэрэглээний зээлийг дэвэргэж, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна гэдэгт биш. Харин тэтгэврээ барьцаалсан иргэдийн санхүүгийн байдал хүндэрч, нийгмийн хамгаалал шаардлагатай болж байна. Жишээ нь, 600,000 төгрөгийн тэтгэвэр авдаг хүн өр, орлогын харьцаа 100% байхаар тэтгэврээ бүрэн зээлийн төлбөрт зарцуулчихдаг. Ингэснээр өдөр тутмын амьжиргаандаа зарцуулах мөнгөгүй болж, зээлээ сунгаж, тогтолцооны хавханд ордог.

500,000 гаруй тэтгэвэр авагчдаас тал орчим хувь нь тэтгэврийн зээлтэй байна. Үүнээс 40-50 мянган хүн тэтгэврээ 100% зээлийн эргэн төлөлтөд суутгуулдаг. Эдийн засгийн нөлөөнөөс илүүтэй зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах шаардлага бий. Энэ чиглэлд Монголбанк арга хэмжээ авсан ч улс төрийн нөхцөл байдал, жагсаал цуглааны асуудал яригдсан. Энэ бол Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэр биш, Мөнгөний бодлогын хорооны шийдвэрээр цуцлагдсан,” гэжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд