Өнөөдөр /2025.10.03/ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг улс төрийн нөхцөл байдалд байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай олон жил нэг намд хамт ажиллаж ирснээ онцолж, “УИХ-ын дарга гэдэг бол Монголын бүх удирдлагыг зангидаж байдаг өндөр хариуцлагатай албан тушаал. Тиймээс өөрийнхөө үйлдлээр үлгэрлэх ёстой. Харамсалтай нь нүүрсний хулгай болон авлигын хэрэгт нэр холбогдсон учир ажлаа өгч, хуулийн байгууллагад шалгуулсан нь илүү зөв. Ингэснээр нэр төрөө хамгаалж, цаашид улс төрийнхөө замналаа үргэлжлүүлэх боломжтой” хэмээн мэдэгдэв.
Б.Батцэцэг сайд мөн дараах байр суурийг илэрхийлсэн байна:
- Намын даргын асуудлыг Их хурлаараа шийдэх ёстой.
- Б.Энхбаярыг хөөх шийдвэрийг Хяналтын ерөнхий хороо гаргасан ч уг шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаа.
- Найз нөхдийн холбоо бус хууль, дүрэмд тулгуурлаж ажиллах нь чухал.
- Улс орны ажил тасралтгүй үргэлжлэх ёстой ч өнөөдрийн байдлаар чуулган хуралдахгүй байгаа нь ойлгомжгүй байна.
“Дүрэм, хуульдаа захирагдаж ажиллахад бүх зүйлд шийдэл олдоно” хэмээн тэр нэмж хэлэв.