Баасан, 10 сар 3, 2025
HomeШоу бизнесБ.Батчулуун маргаантай өнгөрсөн дурсамжийнхаа дунд “Voice of Mongolia”-гийн шүүгчээр ажиллаж эхэллээ

Б.Батчулуун маргаантай өнгөрсөн дурсамжийнхаа дунд “Voice of Mongolia”-гийн шүүгчээр ажиллаж эхэллээ

Mongol HD телевизийн албан ёсны эрхтэйгээр үзэгчдэд хүргэдэг “Voice of Mongolia” шоу шинэ улирлаа эхлүүлж, эхний дугаараа өчигдөр цацлаа. Энэ удаад шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун, “Киви” хамтлагийн ахлагч Ука (Д.Уламбаяр), реппер Big Gee (Т.Мөнх-Эрдэнэ), дуучин Н.Наранбаатар нар багтаж байна. Гэвч шүүгчдийн дунд Б.Батчулууны нэр багтсан нь олон нийтийн анхаарлыг татав.

Учир нь түүнийг дөрвөн жилийн өмнө хүчингийн хэргийн хэрэгт холбогдож, шалгагдаж байсан талаар мэдээлэл цацагдаж байжээ. Тухайн үед дуучин С.Сэрчмаад хүчингийн шинжтэй үйлдэл гаргасан байж болзошгүй гэх асуудал ил болж, цахим орчинд иргэд бухимдаж, шүүмжлэл өрнөсөн юм. Зарим иргэд “Баачкагийн дуунуудыг худалдаж авахгүй, тоглолтод нь явахгүй байх хэрэгтэй” гэж байр сууриа илэрхийлж байв. Мөн олон нийтийн зүгээс “согтууруулах ундаа өгч хүчээр бэлгийн харилцаанд орсон бол гэмт хэрэг” гэж онцлон бичиж байсан.

Тухайн үед ЦЕГ шалгалтын ажиллагаа явуулсан ч Б.Батчулууныг өнөөдөр дэлхийн түвшний нэр хүндтэй шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллуулж буй нь олон нийтийн дунд дахин маргаан, шүүмжлэл үүсгээд байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд