Бямба, 1 сар 10, 2026
HomeШоу бизнесАзийн 9 улсын дуучид өрсөлдөх “Veiled Musician” 1-р сарын 11-нээс Netflix-д гарна

Азийн 9 улсын дуучид өрсөлдөх “Veiled Musician” 1-р сарын 11-нээс Netflix-д гарна

“Physical Asia”-гийн дараах шинэ өрсөлдөөн Азийг нэг тайзан дээр авчирна

“Netflix”-ийн “Physical Asia” нэвтрүүлгийн араас Азийн орнууд дахин нэг шинэ шоунд өрсөлдөхөөр болж байна. Энэ удаад БНСУ-ын CBS телевизийн бүтээл “Veiled Cup” нэвтрүүлэг Азийн 9 улсын 27 оролцогчтойгоор нэгдүгээр сарын 11-ний ням гарагаас Netflix-ээр цацагдахаар болжээ.

Өмнөд Солонгосын жүжигчин, продюсер, радиогийн хөтлөгч гэдгээрээ олонд танигдсан Чой Даньел олон улсын дуучдыг оролцуулсан нэвтрүүлэг хийхээ өнгөрсөн онд мэдэгдэж байсан бөгөөд энэ төсөл ийнхүү олон улсын форматаар цацагдахад бэлэн болсон байна.

“Blind Musician”-аас “Global Veiled Musician” хүртэл: 27 оролцогчийн бүрэлдэхүүн тодров

Тус нэвтрүүлгийн анхны хувилбар 2018 онд “Blind Musician” нэрээр гарч байсан бол 2023 онд нэрээ “Veiled Cup” болгон өөрчилсөн байна. Харин өнгөрсөн оноос “Global Veiled Musician” нэрээр Азийн 13 оронд шалгаруулалт явагдаж, эцсийн шатанд 8 улс тунаж үлдсэн гэж мэдээлжээ.

Бүрэлдэхүүний хувьд зохион байгуулагч орон БНСУ-аас гадна Япон, БНХАУ, Тайланд, Вьетнам, Филиппин, Монгол, Лаос, Индонез улс тус бүрээс шилдэг гурван оролцогч шалгарч, нийт 27 оролцогч нэг тайзан дээр өрсөлдөхөөр болсон байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд